Wednesday, February 5, 2014

6 SIGMA гэж юу вэ ?

Маркетингийн маш олон аргууд байдаг. Яагаад би 6 SIGMA -ийн талаар нийтэлж байна вэ гэхээр энэ аргыг ашиглан дэлхийн маш олон томоохон хэмжээний компаниуд энэ аргыг ашиглан уналтаас гарч чадсанд оршиж байгаа юм. Эхлээд 6 сигма гэдэг үгийг хараад маркетингийн хольц буюу 4Р гэдэг шиг ямар нэгэн үгнүүдийн товчлол юм уу нэг тиймэрхүү юм байгаа байх гэж бодож байтал бодсоноос минь арай өөр зүйл байж.
Үнэн хэрэг дээрээ сигма нь вариац болон стандарт хазайлтыг илэрхийлдэг статистикийн нэгэн тэмдэглэгээ гэдгийг бид мэднэ. Тухайлбал нэгжид тохиох согогийг илэрхийлдэг. Харин 6 гэдэг нь ямар нэгэн процесст тохиолдох стандарт хазайлтын тоо юм. Тэгэхээр "6 сигма" гэдэг нь ерөнхий утгаараа бүтээгдэхүүн, үйлчилгээний процесс дэх согогийг багасгах, зардлыг бууруулах загвар юм. Энэхүү ухагдахуун нь асуудлыг шийдвэрлэх процессоос эхэлдэг. Тэрхүү асуудал нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээний процесс дахь үргүй зардал, хувьсамтгай байдал, согогийг арилгахад ерөнхийдөө чиглэж байдаг. Үүний тулд DMAIC ("duh-may-ic" гэж дуудагддаг) гэсэн 5 шатлалт аргыг ашигладаг байна. Энэ нь: 

  1. Define буюу асуудлыг тодорхойлох
  2. Measure буюу асуудалтай холбоотой өгөгдлийг цуглуулах, процессийг хэмжих
  3. Analyze буюу гол хувьсагчдын хоорондын нөлөөллийг тодорхойлох өгөгдлийг шинжлэх
  4. Improve буюу үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн үр дүнг бий болгох асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр процессийг сайжруулах
  5. Control буюу дахин тухайн асуудал бий болох эсэхийг хянах. Хэрвээ тийм асуудал гарлаа гэхэд үүнийг шийдвэрлэж чадах маш сайн боловсруулсан хяналтын төлөвлөгөөтэй байх ёстой.
        6 сигма хэмээх уг арга нь саяханы шинэ арга биш юм байна. Бидний сайн мэдэх Америкийн "Motorola" корпорацийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Bill Smith гэгч эр аль 1986 онд уг аргыг боловсруулсан байна. Motorola корпораци 6 сигмаг хэргэжүүлсэнээрээ зардлаа 13 тэр бум доллараар хэмнэж ажиллах хүчний бүтээмжээ 204%-иар өсгөж чадсан байна. Уг аргыг ганц Motorola хэргэжүүлээд зогссонгүй бусад томоохон компаниуд, тухайлбал IBM, DEC, Texas Instruments, GE, Allied Signal, Samsung, LG Groups, Bank of America зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд хэргэжүүлж гайхалтай үр дүнд хүрсэн байна.
Тэгэхээр Монголын компаниуд уг загварыг ашиглан үйл ажиллагаагаа сайжруулж хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон ашгаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.

Wednesday, March 20, 2013

Бизнесийн Байгууллагын PR болон онол



Байгууллагын онол, байгууллагуудын болон тэдгээр дэх ажилтнуудын тухай шинжлэх ухаан болох байгууллагын онол нь компануудын үйлдвэрлэлийн болон мэдээллийн сувгуудын мөн чанарт нэвтрэх боломж олгодог, үйлдвэрийн удирдлагын чухал хэсэг болдог. XIX зууны төгсгөлд Америкийн инженер Ф.У. Тейлор ажилтан бүрийн сэдэл тэмүүлэл, амьдралд түүнийг хэрэгжүүлэхэд зарцуулах цаг хугацааг маш нарийвчлан судлаж, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг үр ашигтай болгох гэсэн оролдлого хийжээ. Тэрчлэн Тейлор ажилчид болон менежерүүдийн харилцан ажиллагааг задлан шинжилжээ. Германы социологич, Тейлорын үзлийг баримтлагч Макс Вебер цаг үеэсээ гарч ирсэн, сөрөг үр дагаваргүй, “хүнд суртлын” гэдэг нэр томъёогоор нэрлэгдсэн шаталсан байгууллагын бүтцийн давуу талыг судалжээ. Ажилтнуудыг урамшуулах нь Хөгжилд өдөөсөн сэдлүүд болон хүмүүсийг ойлгох нь амжилттай бизнес явуулахад хүмүүсийн хоорондын XIX зуунд болон XX зууны эхээр бөөний үйлдвэрлэл болон жишигт нийцсэн ажлын үйл явц нь бүх салбарт хатуу шаталсан байгууллагын бүтцэд хүргэв. Ийм бүтэц нь тогтвортой зах зээл болон удаан хугацааны үйлдвэрлэлийн мөчлөгийн үед үр ашигтай байлаа. Гэвч өөрчлөгдөж буй эдийн засгийн нөхцөл өрсөлдөөнд зохицож чадахгүй уян хатан биш юм. Ийнхүү харилцааны сүлжээ нь нэг талын тушаалын бүтцийг орлосон ба үүргийн хуваарьтай багаар ажиллах нь дээд удирдлагын шийдлийг дангаар батлахаас илүү эрхэм байлаа. XIX зуунд мэдээлэл харилцааны технологийн (МХТ) тархалт нь даяаршлын хамтаар дэлхий даяар ажилладаг өндөр боловсролтой мэргэшсэн боловсон хүчинтэй байгууллагуудыг бий болгоход тус болж байна. “Майкрософт”, “Dell”, “Google” зэрэг технологийн компаниуд үүний тод жишээ нь юм. Орчин үеийн олон компаниуд мэдлэг, хөгжиж буй технологит суурилсан өнөөгийн эдийн засгийн боломжуудыг тусгасан байгууллагын бүтэц, маягийг хослуулан хэрэглэх болов. Шаталсан бус бүтцийн үед мэдээлэл солилцох, шийдвэр гаргах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь байгууллагын дотоод дахь янз бүрийн тушаалуудын уян хатан хамтын ажиллагаа, гадаадын компаниуд болон орон тооны бус хамтран ажиллагсдыг байнга татах явдлыг урьдчилан авч үздэг олон түвшинт холбоон дээр суурилдаг. Дэвшилтэт мэдээлэл харилцааны технологийг ашиглах нь том жижиг байгууллагуудад тодорхой үйл явцыг орон нутгийн салбарт, жишээ нь, дуудлага боловсруулах төвүүд болон өгөгдлийн боловсруулалтыг шилжүүлэхэд тусалдаг. Харин ажлын гол байрны ажилтан өрөөндөө суугаад ажиллавал харилцаа чухал болохыг дээд зэргээр ухаарахыг менежерүүдээс шаардав. Боловсорсон менежерүүд байгууллагыг хүмүүс ажлаасаа сэтгэл ханамж авахын тулд ажлын байраар хангагдаж, итгэл үнэмшилтэй, сэдэлтэй байдаг санаа нэгдсэн үйл ажиллагааны нийгмийн бүлэг гэж үзэж эхлэв. Менежерүүд нь хүмүүс ганцаараа болон бүлэгт байхдаа ухаалаг зарчмуудтай нийцүүлэн өөрсдийгөө үргэлж авч явдаггүй гэсэн ойлголтонд хүрчээ. Хамт олон доторх зөрчил бол хэвийн, ердийн зүйл. Маргаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг зөв голдрилд нь чиглүүлэх нь менежментийн гол үүрэг юм

Sunday, September 30, 2012

Бенчмаркинг

Гол санаа нь өөрийн бүтээгдэхүүн болон үйл ажиллагааг маш амжилттай яваа бусад байгууллагынхтай харьцуулж, түүний давуу талаас суралцах. Энэ ам-жилттай яваа байгууллага нь ихэвчлэн танай өрсөлдөгч байх болов уу.

Бенчмаркинг нь үндсэндээ мэдээлэл олох, тэдгээрээ үнэлэх, бусдаас суралцах, илүү сайжруулан сэтгэх, илүү өндөр түшинд ажиллах зэрэг олон цогц үйл ажиллагаанаас бүрдэнэ.
Бенчмаркинг хийхдээ хамгийн түрүүнд танайхаас илүү амжилттай яваа бизнесийг олж тогтоон, түүний амжилтын нууцыг олж мэдээд, хэрэгтэй гэсэн зүйлүүдээ өөрийнхдөө нэвтрүүлэн илүү сайжруулж, өндөр түвшинд ажиллахаас эхэлнэ.

Анх энэ аргыг Rank Xerox компани 1979 оны үед хямралд орж дампуурах дөхөж байхдаа ухаалгаар ашиглажээ. Тэд Японы компаниудтай өөрийн үйл ажиллагааг харьцуулснаар зардалдаа анализ хийж, бүтээгдэхүүний чанараа сайжруулж чадсан гэдэг.

Бенчмаркинг нь үндсэндээ 4 үе шаттай судалгааны хэсгээс эхэлдэг.

1.Өөрийн бизнесийн үйл ажиллагаанд нарийвчилсан шинжилгээ хийх
2. Бусад компанийн үйл ажиллагаанд нарийвчилсэн шинжилгээ хийх
3. Өөрийнхийг бусдынхтай харьцуулж үнэлгээ өгөх
4. Алдагдлыг багасгахад зайлшгїй хийгдэх ёстой шинэчлэлүүдийг тодорхойлох.
Үүний дараа та ямар хэлбэрийн бенчмаркинг хийхээ тодорхойлно.

Тухайлбал:

-Дотоод - компанийхаа нэгж хэсгүүдийн ажлыг хооронд нь харьцуулах
-Өрсөлдөгчийн - өөрийнхийг өрсөлдөгчтэй харьцуулах
-Ерөнхий - өөрийнхийг шууд бус өрсөлдөгчтэй харьцуулах.

Өөрөөр хэлбэл та махан бүтээгдэхүүний үйлдвэрлэгч байлаа гэхэд сүүн үїтээгдэхүүний үйлдвэрлэгчээс түүний борлуулалтаа хийх аргыг нь суралцаж, нэвтүүлж болно гэсэн үг.

Бенчмаркинг бол зөвхөн нэг удаа хийгдээд өнгөрөх анализ биш гэдгийг сайтар ойлгоорой. Амжилтанд хүрэн хүртлээ байнга өөрчлөлт шинэчлэл хийж болно. Тэгэхээр энэ бол байдаг л нэг тагнуулын, санаа хулгайлах ажил биш, харин нарийн мэдрэмж шаардсан урлаг байгаа биз. Тийм ч учраас энэ ойлголтыг зөвхөн бизнесийн компаниудаас гадна төрийн байгууллага, эмнэлэг, сургууль, агентлагууд хүртэл ашиглаж байна.

ҮЕ ШАТУУД

Бенчмаркинг хийхдээ стратеги төлөвлөлт хийх бөгөөд ингэхдээ өрсөлдөгчийн баримталж буй бодлого, стратегид нэлээд хүчтэй суурилах юм. Юуны өмнө тухайн салбарын єсєлт, өрсөлдөөний нөхцөл байдал, хэтийн хандлагыг судлана. Салбарт ажиллаж байгаа компаниудын өрсөлдөөний шинж чанар, салбарын бусдын анхаарлыг татах хэмжээ, бүтээгдэхүүнийг орлуулах боломж, ер нь салбар өсөх хандлага байна уу, ашгийн хувь нь хэр зэрэг вэ гээд л бүгдийг тооцно. Ингээд салбар чинь өсөх хандлагатай, та өрсөлдөж чадмаар санагдвал дараагийн шинжилгээг хийж эхэлнэ. Энэ бол өрсөлдөөний шинжилгээ.

Үүнд томоохон өрсөлдөгчдийн хэтийн төлөв, өрсөлдөх арга барилыг анхаарна. Хэрэв өрсөлдөгч хямд үнээр өрсөлдөх хандлагатай бол түүний санхүүгийн байдал хэр баталгаатайг судлаарай. Энэ нь тэр хэдий хугацаанд тэсч чадахыг илэрхийлнэ.

Энэ аргыг та ч ашиглаж болно шүү дээ. Хэрэв өрсөлдөгч тань дөнгөж хөл дээрээ дэнжигнэж байгаа, санхүүгийн ар тал нь баталгаагїй байвал та хямд үнийн стратеги баримталж тэднийг зах зээл дээр оршин тогтнох аргагүй болгож болно. Харин өрсөлдөгч санхїїгийн хувьд баталгаатай бол ингэж үнийн дайн” хийх хэрэггүй. Өрсөлдөгч ямар давуу талтай, яагаад хэрэглэгч тэднийг сонгодог болохыг судал. Магадгүй түүнд үнэхээр чадвартай боловсон хүчин, эсвэл маш найдвартай хямд түүхий эд байж болно. Өрсөлдөгч эдгээр дээрээ төвлөрөх гэж байгаа бол та ч хоцорч болохгүй шүү.

Ингээд хангалттай мэдээлэлтэй болсны дараа та хүрэх гэж буй зорилгоо тодорхойлж үүндээ хүрэхэд ямар стратеги баримталж, хэрхэн ажиллах төлөвлөгөөг гаргах юм. Танайх ямар давуу талаа ашиглаж өрсөлдөх вэ гэдгээ шийдсэнээр илүү сайжруулах түвшиндээ орж байна гэсэн үг.

Хэрэв сайн техниктэй бол олноор, бага өртгөөр үйлдвэрлэж хямд үнээр өрсөлдөж болно, эсвэл маш сайн борлуулалтын сүлжээг үүсгэх, шинэ зүйл нэвтрүүлэх, эсвэл өвөрмөц маркетингийн арга хэрэглэж ч болно. Ингээд танай компани ухаалаг өрсөлдөгчид боллоо.
БЕНЧМАРКИНГ ЯАГААД АМЖИЛТ ОЛОХ БОЛОВ

Консалтинг компаниуд сүүлийн хоёр жилд бенчмаркингийг маш сайн ашиглах болсон. Учир нь энэ бол бага зардал, бага эрсдэлтэйгээр бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах шилдэг арга юм. Яагаад бенчмаркинг ийнхүү амжилт олж байгаа шалтгааныг олон улсын бенчмаркингийн хүрээлэн судалж үзжээ.

Глобаль өрсөлдөөн
Бизнес глобальчлагдахын хэрээр өрсөлдөөн маш хурдацтай хөгжих болсон. Энэ үед цоо шинэ зүйл бодож олох гэж суухын оронд сайн ажиллаж байгаа компаниас суралцах нь илүү хурдан, хялбар.

Чанарын урамшуулал
Амжилттай бөгөөд шилдэг бизнесмэн, компаниудыг шалгаруулж байгаагаас харахад шинэ санаа гаргасаныг нь биш, харин өрсөлдөөнийг сайн даван туулж байгааг нь шалгаруулах болсон.

Туршлага үнэ цэнэтэй болох
Техник, технологийн ололтууд богино хугацаанд бүх оронд нэвтрэх болсон учир бизнесийн арга барилууд ерөнхийдөө ижил болсон. Ийм үед гагцхүү бага зардлаар үр ашигтай ажилласан нь хожиж байгаа учир туршлага маш чухал.

АМЖИЛТАНД ХҮРЭХЭД ХЭН ХЭРЭГТЭЙ ВЭ?
Хэрэв өрсөлдөгчийн тань зах зээлд эзлэх хувь нэмэгдээд байгаа бол тэр таны ямар нэг сайн тал, эсвэл сул талыг чинь мэдчихжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл танай компанийн давуу, сул тал, зах зээл, хэрэглэгчдийг сайтар судлаад, дүгнэлт хийж чаддаг менежер, маркетологууд түүнд байна. Харин та түүнээс суралцахад танд сайн мэргэжилтэн, зөвлөгчид хэрэгтэй болно.
Дэлхий дээрх хамгийн сайн бенчмаркинг хийгчдийг япончууд гэдэг. Тэд бусдын санаан дээр ажиллах, ажиглахдаа гярхай. Европ, америкийн зах зээл, бараа үйлчилгээ, тэдний сул давуу тал, онцлог, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага зэргийг сайтар судалж байгаад илүү шинэлэг, сайн зүйлийг хямд үнээр гаргахдаа гарамгай.

Дээр өгүүлсэн XEROX компанийхан борлуулалт нь яагаад буурч байгаадаа иж бүрэн шинжилгээ хийхдээ FUJI-гээс суралцжээ. Тэд Японд очиж техникийн үзүүлэлт, менежментийн арга барил, боловсон хїчнээ яаж сонгодог, цалинжуулдаг, урамшуулдаг зэргийг бүгдийг судласан. Иймээс ч тэд үргүй зардлуудаа бууруулж үр ашгаа нэмэгдүүлж чаджээ. Одоо хїртэл бенчмарк бол XEROX-ын бизнес-стратеги байдаг юм.

Өөр нэгэн компани бенчмаркинг хийхдээ хэлтэс тус бүртээ өрсөлдөгчийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цуглуул гэсэн үүрэг өгдөг байж. Цугларсан бїх мэдээллүүд дээр дарга нар нь нэгдсэн шинжилгээ хийх бөгөөд цаашид яаж ажиллах баримжаагаа авдаг байна. Одоо тэдний туршлагаас судлахаар өрсөлдөгчид нь ирдэг бөгөөд тэд ч мэдээллээ дэлгэдэг.

Тэд “Ололт амжилт, мэдээллээ нууснаар хөгжил удааширна, өрсөлдөөн зогсонги байдалд орно. Тиймээс бид амжилтаа бусдаас нуудаггүй” гэж байлаа.

Thursday, September 27, 2012

Маркетинг ба PR



Маркетинг, сурталчилгаа ба PR нь дэлхийн бүх хүмүүсийн амьдралтай холбоотой байдаг. Тусламж авч буй дүрвэгсдийн тухай телевизийн сурвалжлагыг үзээрэй. Тэд англи хэл мэдэхгүй мөртлөө Соса-Со1а, Kellog’s,MCDonald’s, Kodak, Marlboro, IBM, American express, Sony, Mercedes-Benz, Nestcafe-г андахгүй. Энэ бол дэлхийд хамгийн сайн борлогддог арван брэнд бөгөөд, маркетинг, сурталчилгааны ачаар өнөөдрийг хүртэл эрч хүчээ алдсангүй. Эдгээр компаниудын үйл ажиллагаа нь идэвхитэй , сонирхолтой, нэлээд өргөн хүрээг хамарсан үйлдвэрлэл явуулдаг бөгөөд ажилд орохыг маш олон хүн  мөрөөддөг.

Тэнд ажилд орохыг мөрөөдөх нь зарим хүмүүст хоосон мөрөөдөл мэт санагдаж магадгүй. Ажилд ороход маш хэцүү, халагдахад маш амархан. Ажилд орох, халагдах хоёрын хооронд маш их бэрхшээл туулна. Хэрвээ танд санал болгох зүйл байсан бол та энэ номыг уншихгүй л байсан. Тиймээс танд албан тушаал ахихад тус болно хэмээн найдаж байна.
Ажилд орохын тулд юуны түрүүнд та зорилгодоо тууштай, тус үйлдвэрт юу шаардлагатай байгааг мэдэж байгаагаа харуулах ёстой. Та өөрийнхөө дуртай сэтгүүлээ упшиж байхдаа сурталчилгаануудыг сайтар ажиглаарай. ( сурталчилгаа хэнд чиглэгдсэн? Үндсэн зорилго, танд зориулагдсан байж болох уу? Танд хангалттай их мөнгө байсан бол энэ барааг худалдаж авах уу? Энэ барааг яаж, хаанаас  авах вэ?
Та дэлгүүрээр орохдоо  юу худалдаж авдаг вэ? Яагаад? Та ямар нэгэн барааг сонгож авлаа гэж бодъё. Яагаад гэвэл маркетинг, сурталчилгаа РR нь танд ойрхон, тийм үү? Ямар ч сурталчилгаа өөрийн гэсэн түүхтэй байдаг. Сонголт хийж, барааг худалдаж авахдаа таниас өмнө тэнд маркетингийн үйл ажиллагаа явагдсан нь сонголт хийхэд чинь тус болдог. Та сурталчилгаа үздэггүй ч гэсэн РR нь таныг болж буй үйл явдлаас хоцроохгүй.
Маркетингийн давуу тал нь юмыг борлуулж, худалдаж авахад орших бөгөөд энэ нь бараа, шинэ санаа, мөнгө зэрэгтэй холбоотой. Худалдан авагчийн хүслийг ойлгож, хэрэгцээг нь хангахыг маркетинг гэдэг.
Сурталчилгаа гэдэг нь маркетингийн үйл явцын нэг хэсэг бөгөөд борлуулалт, маркетингийн судалгаа, худалдаж авах урам зориг оруулах, олон нийттэй харилцах, бусад дэг журам зэрэг өргөн хүрээг хамардаг. Та маркетингийн чиглэлээр ажилладаг бол бүх л салбар нь ХӨНДӨГДӨНӨ.

Жишээ нь та үйлдвэрэл эрхэлдэг Компанийн маркетингийи хэлтэст эсвэл сурталчилгааны агентлагт хариуцлагатай алба хашдаг бол жижигхэн зорилгод дээр анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг байж болно.
PR гэж юу вэ? Энэ нь бараа эсвэл үйлчилгээний талаар эерэг сэтгэгдэл төрүүлэхийн тулд  хэвлэл мэдээлэл, олон нийтийг   хамарсан   арга   хэмжээнүүдийг   зохиох байгуулахыг хэлнэ. Дээр дурдсан салбарууд нь сонирхолтой бөгөөд таны хувьд ажил гэдэг нь баяр баясгалан байх ёстой. Нэг талаас нь авч үзвэл үнэхээр ч тийм. Байнга хүмүүстэй харилцаж, сэтгэл татам байдлаа хүмүүсийг ятгахад ашиглахын сацуу яавал бүтээлч ажиллах тухай боддог бол та ажлаасаа таашаал авна. PR агентлагийн маркетингийн албанд бүтээлч, идэвхитэй уур амьсгал зонхилдог бөгөөд энэ нь ажилтнуудад таалагддаг. Харин үлдсэн хэсэг нь ийм уур амсьгал нь тайван бус, дарамттай, ямар ч дэг журамгүй хэмээн үздэг байж болно. Тиймээс та энэ салбарт амжилттай ажиллаж, албан тушаал дэвшье гэж бодож байвал амьдралынхаа ихэнхи хэсгийг ажилдаа зориулах ёстой.
Маркетингтай   холбоотой бусад мэргэжлүүд нь   хүнд хурц сэтгэгдэл төрүүлдэггүй байж болно.   Зарим нэгэн ажил нь хүнтэй харилцаж, бичиг цаасыг хэрхэн хөтлөхийг л сургадаг.   Ингэсэн тохиолдолд зохион байгуулах ажилд илүү анхаарч, дүгнэлт хийж, тодорхой системүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдах бүх боломжийг хангаж өгөх ёстой. PR-ийн салбарт ажиллахад үнэхээр хэцүү юу? PR-ийн салбарт  үйл ажиллагаа
явуулдаг байгууллага нь бусад фирмүүдтэй харьцуулахад эрэлт хэрэгцээтэй юу? Сүүлийн асуултад тийм гэдэг хариулт өгье. Учир нь PR гэдэг нь өнөөгийн зах зээлийн нөхцөлд цэцэглэж буй салбар юм.

Одоогоос хэдэн жилийн өмнө олон компапиуд дампуурсан. Түүний ихэнх нь сурталчилгааны салбарт үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэр үед ихэнх агентлагууд сургуулиа төгсөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан бөгөөд ажилтнууд нь ч ахиу цалин авдаг байсан. Хамгийн сайнд тооцогддог мэргэжилтнүүд өндөр  цалин авдаг байсан . Харин одоо байдал огт өөр болсон. Эдийн засгийн хямралын улмаас ихэнх фирмүүд үйл ажиллагааныхаа хүрээг хязгаарлаж, өндөр цалинтай байсан боловсон хүчнүүдээ халж бүтцийн өөрчлөлт хийхээс өөр аргагүй    байдалд хүрсэн.    Харин өнөөдөр эдийн засгийн байдал сайжирч сайн боловсон хүчин дутагдалтай байна.  Тэгээд ч хариуцлагатай алба хаших хүсэлтэй хүн бага болсон.   Зарим нэгэн агентлагуудад сайн боловсон хүчин дутагдалтай байгаагаас  бизнес эрхэлж чадахгүйд хүрч байгаа.
Агентлагууд их, дээд сургууль төгсөгчдөөс хамгийи шилдэгийг нь ажилд авахыг хичээдэг. Гэвч эдийн засгийн хямралын үеэр агентлагуудын талаар сөрөг дүгнэлт бий болсноос PR-ийн салбарт албан тушааал ахих боломжтой салбарт тооцогдохоо больсон. Нэлээд ирээдүйтэйд тооцогдож буй сургууль төгсөгчид нь эрсдэлгүй, албан тушаал ахих боломжтой ажил эрхлэх хүсэлтэй болсон ажил олгогчдын сэтгэлийг ихэд зовоодог байна.
PR-ийн  салбарыг ерөнхиид нь авч үзвэл бүх түвшингийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ ихтэй байгаа. Тиймээс зарим фирмүүд энэ чиглэлээр боловсои бэлтгэж байгаа сургуулиудад хөрөнгө оруулалт хийдэг. Энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд нь нэлээд хүчтэй өрсөлдөөнтэй тулгарч байгаа тул хувь хүмүүс, худалдан авагч, худалдаа болон олон нийтийн   салбарын үйл ажиллагаа явуулах нь ямар чухал болохыг ойлгосон. Нэг хэсэг худалдаа эрхэлдэг томоохон компаниуд PR-ийг ямар нэгэн барааг борлуулж, үйлчилгээ нэвтрүүлэх шаардлагатай болбол ашиглах хэрэгсэл нь байсан. Одоо бол PR-ийг сургууль, коллеж, орон нутгийн засаг захиргааны байгууллага гээд хаа сайгүй ашигладаг болсон. Үйл ажиллагааныхаа хүрээг тэлэх хүсэлтэй албан байгууллага нь PR-ийг заавал ашиглах ёстой. Нөгөө талаас нь авч үзвэл PR хүмүүст хэрэгтэй.
Өнөө үед бизнесийн PR зарим байгууллагын хувьд маш чухалд тооцогдож байгаа. Борлуулалтын арга хурдацтай хөгжиж буй нөхцөл байдалтайгаа зохицон уян хатан болно. PR-ийн ажилд дизайныг улам ихээр хэрэглэх болсон. Учир нь компанийг өөрийн онцлогтой, болгоход  хэдэн саяыг зарцуулах ёстой хэмээн үздэг

Та эдгээр салбарын аль нэгэнд нь ажиллаж албан тушаал дэвшинэ гэж бодож байвал ямар нэгэн албыг хашихад ямар шаардлага тавьдаг тухай хангалттай мэдээлэл авч болно. Гэхдээ тавих шаардлагыг уншаад та сэтгэл дундуур үлдэх байх. Учир нь түүнд нь тодорхой зүйл байхгүй. Аливаа мэргэжилд мэргэших нь чухал боловч  хэрэгтэй цагг хэрэгтэй газар байх нь ямар чухал гэдгийг мартаж болохгүй. Шинэ хүнийг ажилд аваад түүний харилцаа колбоог ашиглах нь чухал .   Ажилд орох хүсэлтэй хүмүүс “Би таны хайж буй хүн мөн байна” гэсэн бичиг хадчихаад сурталчилгааны агентлагийн үүдээр явдаг цаг өнгөрсөн. Тодорхой туршлагатай, мэргэшсэн, ажилдаа үнэхээр сонирхолтой гэдгээ харуулсан хүн л энэ салбарт хэрэгтэй. Та бүтээлч сэтгэлгээндээ гаргууд, авъяастай    мөртлөө таны тухай цаасан дээр бичих юм олдохгүй бол ажилд авна гэдэг юу л бол. Учир нь таныг ажилд авах гэж буй хүмүүст та PR-ийн салбарт үнэхээр мэргэжлийн хүн болохыг хүсч байгаа гэдгийг намтар чинь батлах ёстой. 
Гол зорилго нь дунд сургууль, коллеж, их сургуулийн оюутнууд болон цомхотголд орсон, тодорхой хугацааны дараа ажилдаа эргэн орох гэж байгаа эсвэл хоер дахь мэргэжлээ сонгосон хүмүүст маркетинг, сурталчилгаа, РR салбарт ажиллах нь үнэхээр хэрэгтэй гэдгийг харуулах гэсэн юм. Түүнээс гадна ажилд ороход ямар шаардлага хангасан байх ёстой, тус болох зүйлийг бичлээ.
Эцэст нь хэлэхэд та өөрөө хэрэглэгч. Тийм болохоор сурталчилгаа, PR нь танд чиглэгдсэн гэсэн үг. Та яагаад ямар нэгэн барааг байнга худалдаж авдагтаа дүгнэлт хийгээрэй Түүнийг авахад юу нөлөөлж байгаад дүгнэлт хийх нь маш том нээлт болно. Ямар ч барааг худалдаж авч буй механизм, шалтгааныг мэдсэнээр энэ салбарыг ойлгоно.

Хэрэгтэй зөвлөгөө:
  • Та энэ салбарт ажиллахыг хүсч байгаа бол:
  • Маш их ажиллах хэрэгтэй болж магадгүй тул бэлтгэлтэй бай.
  • Барааг мэдэр. Та барааг хэрэглээгүй, түүний мөн чанарыг ойлгоогүй, мэдэхгүй, иттээгүй бол түүний талаар шинэ санаа дэвшүүлж чадахгүй..
  • Сонин, сэтгүүлийн сурталчилгааг ушииж хооронд нь жиш.
  • Зурагтай сурталчилгаа үзээрэй.
  • Хүний сонирхолыг татсан сурталчилгааны самбарыг хай.
  • Дэлгүүрээр явахдаа болж буй үйл явдлыг анхааралтай ажигла.
  • Хүмүүс найз нөхөддөө аливаа барааг авахыг зөвлөхдөө юу гэж хэлж байгаагаа анхааралтай ажигла.
  • Таны найз, гэр бүлийн гишүүд яагаад энэ барааг худалдаж авч байгааг сайтар бод.
  • Ажлын туршлагаас нь судлаж болох тийм газрыг хай.

PR гэж юу вэ?


PR буюу Паблик рилейшнз гэдгийг Сан Францискогийн ахмад мэргэжилтнүүдийн судалж тогтоосноор PR-ын 400 гаруй тодорхойлолт байдаг аж. Харин PR-ын мэргэжилтэн Сэм Блек 472 ойлголт байгааг нэрэлсэн.

Энэ бүх ойлголтыг нэгтгэвэл PR гэдэг бол “сэтгэл зүйд далдуур нөлөөлөх ухуулан сэнхрүүлэх урлаг төдийгүй нийгэм, улс төрийн аливаа асуудлын талаарх олон нийтийн санал бодол сонирхлыг өдөөж түүнийгээ хэсэг хугацаанд барьж , дараа нь өөртөө ашигтайгаар өөрчилдөг” арга технологи юм. Хамгийн нийтлэг нь “нийгмийн хандлага чиг баримжааллыг тогтоож бодлого боловсруулж, системтэй ажилсны дүнд харилцан хамааралд байгаа хүмүүсийн санал дэмжлэгийг олж авах үйл ажиллагааны хөтөлбөрийг PR“ гэж ойлгож болдог.
Манайд PR-ыг зарим нь реклам, шоу, маркетингийн идэвхжүүлэлт мэтээр ойлгодог. Гаднаас харахад идэвхжүүлэлттэй төстэй мэт боловч зорилго, зорилт, үүргээрээ ялгаатай. Идэвхжүүлэлт нь бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, борлуулалт, ашиг олох зорилготой бол PR нь олон нийттэй харилцан ойлголцох буюу эерег ойлголтыг төрүүлж, хамтарч ажиллах замаар тухайн байгууллагын өрсөлдөх чадвар, имидж, нэр хүндийг өсгөх зорилготой байдагт оршино.

Маркетинг PR 2-н ялгаа

PR хийх нь байгууллагын ашигтай имиджийг бүрдүүлж ингэснээр илүү их бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдахад тусалдаг. Маркетинг нь ашиг олохын тулд хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг үзүүлж байхад PR нь ашиг олоход үйлчлүүлэгчдийн оролцоогүйгээр бизнесийн нэр хүндийг бий болгоход оршидог. Гэхдээ PR, маркетинг хоёр нь хоёулаа байгууллагын гадаад үүрэг.

МОНГОЛ  УЛСАД  PR

Манай оронд PR нь харьцангуй шинэлэг ойлголт бөгөөд улс төрийн PR нь илүү хүчтэй байдаг. Гэтэл зах зээлийн харилцаанд ороод удсан эдийн засаг нь өндөр хөгжсөн орнуудад санхүүгийн, бизнесийн PR нь тэргүүлэх хэмжээнд байдаг. Манайд PR -ыг реклам шоу гэж ойлгодог. Гэвч энэ нь маш өргөн хүрээг хамардаг. Олон нийтийн санаа бодол, хандлагыг судлан үйл ажиллагаатай уялдуулж бодол сэтгэхүйд нь нөлөөлөхөд PR гол анхаарлаа чиглүүлэн ажилладаг. Цаашилбал хэсэг бүлэг хүмүүс болон байгууллагын харилцан ойлголцлын үндсэн дээр энх тайвнаар зэрэгцэн орших төгс нийгмийг цогцлон бүтээгсдэд туслах нь PRын үндсэн зорилго оршино.

Зөвхөн улс төрийн хүчин, урлаг, уран сайханд бус бизнес худалдааны байгууллага, банк санхүүгийн салбар, засгийн газрын агентлагууд, сайн дурын байгууллага, эмнэлэг, сургууль, шашны байгууллагуудад ч PR гол чиглүүлэгч нь болж өгдөг. 

 

PR гэдэг бол реклам ч биш, мэдээлэл ч биш юм. Монголд одоогоор PR-н чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг 7 байгууллага байгаа бөгөөд үүнд:

1. Монголын PR төв

2. Монголын PR-н ассоциаци

3. Public PR ХХК

4. PR агентлаг

5. Face and PR агентлаг

6. Аригу ХХК

7. Донж төв гэсэн байгууллагууд бий.

Эдгээр агентлагууд нь биеэ даасан PR-ийн төлөвлөгөөг байгууллагуудад гаргаж өгөх гэхээсээ илүү маркетингийн төлөвлөгөөнийх нь нэг хэсэг болгон оруулж байна. Дээрх мэргэжлийн байгууллагуудад бизнесийн байгууллагуудаас гадна банкууд PR –аа хийлгэхээр хандах болжээ.