Бизнесийн Байгууллагын PR болон онол

Байгууллагын онол,
байгууллагуудын болон тэдгээр дэх ажилтнуудын тухай шинжлэх ухаан болох
байгууллагын онол нь компануудын үйлдвэрлэлийн болон мэдээллийн сувгуудын мөн
чанарт нэвтрэх боломж олгодог, үйлдвэрийн удирдлагын чухал хэсэг болдог. XIX
зууны төгсгөлд Америкийн инженер Ф.У. Тейлор ажилтан бүрийн сэдэл тэмүүлэл,
амьдралд түүнийг хэрэгжүүлэхэд зарцуулах цаг хугацааг маш нарийвчлан судлаж, аж
үйлдвэрийн үйлдвэрлэлийг үр ашигтай болгох гэсэн оролдлого хийжээ. Тэрчлэн
Тейлор ажилчид болон менежерүүдийн харилцан ажиллагааг задлан шинжилжээ.
Германы социологич, Тейлорын үзлийг баримтлагч Макс Вебер цаг үеэсээ гарч
ирсэн, сөрөг үр дагаваргүй, “хүнд суртлын” гэдэг нэр томъёогоор нэрлэгдсэн
шаталсан байгууллагын бүтцийн давуу талыг судалжээ. Ажилтнуудыг урамшуулах нь
Хөгжилд өдөөсөн сэдлүүд болон хүмүүсийг ойлгох нь амжилттай бизнес явуулахад
хүмүүсийн хоорондын XIX зуунд болон XX зууны эхээр бөөний үйлдвэрлэл болон
жишигт нийцсэн ажлын үйл явц нь бүх салбарт хатуу шаталсан байгууллагын бүтцэд
хүргэв. Ийм бүтэц нь тогтвортой зах зээл болон удаан хугацааны үйлдвэрлэлийн
мөчлөгийн үед үр ашигтай байлаа. Гэвч өөрчлөгдөж буй эдийн засгийн нөхцөл
өрсөлдөөнд зохицож чадахгүй уян хатан биш юм. Ийнхүү харилцааны сүлжээ нь нэг
талын тушаалын бүтцийг орлосон ба үүргийн хуваарьтай багаар ажиллах нь дээд
удирдлагын шийдлийг дангаар батлахаас илүү эрхэм байлаа. XIX зуунд мэдээлэл
харилцааны технологийн (МХТ) тархалт нь даяаршлын хамтаар дэлхий даяар
ажилладаг өндөр боловсролтой мэргэшсэн боловсон хүчинтэй байгууллагуудыг бий
болгоход тус болж байна. “Майкрософт”, “Dell”, “Google” зэрэг технологийн
компаниуд үүний тод жишээ нь юм. Орчин үеийн олон компаниуд мэдлэг, хөгжиж буй технологит
суурилсан өнөөгийн эдийн засгийн боломжуудыг тусгасан байгууллагын бүтэц,
маягийг хослуулан хэрэглэх болов. Шаталсан бус бүтцийн үед мэдээлэл солилцох,
шийдвэр гаргах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь байгууллагын дотоод дахь янз
бүрийн тушаалуудын уян хатан хамтын ажиллагаа, гадаадын компаниуд болон орон
тооны бус хамтран ажиллагсдыг байнга татах явдлыг урьдчилан авч үздэг олон
түвшинт холбоон дээр суурилдаг. Дэвшилтэт мэдээлэл харилцааны технологийг
ашиглах нь том жижиг байгууллагуудад тодорхой үйл явцыг орон нутгийн салбарт,
жишээ нь, дуудлага боловсруулах төвүүд болон өгөгдлийн боловсруулалтыг
шилжүүлэхэд тусалдаг. Харин ажлын гол байрны ажилтан өрөөндөө суугаад ажиллавал
харилцаа чухал болохыг дээд зэргээр ухаарахыг менежерүүдээс шаардав. Боловсорсон
менежерүүд байгууллагыг хүмүүс ажлаасаа сэтгэл ханамж авахын тулд ажлын байраар
хангагдаж, итгэл үнэмшилтэй, сэдэлтэй байдаг санаа нэгдсэн үйл ажиллагааны
нийгмийн бүлэг гэж үзэж эхлэв. Менежерүүд нь хүмүүс ганцаараа болон бүлэгт
байхдаа ухаалаг зарчмуудтай нийцүүлэн өөрсдийгөө үргэлж авч явдаггүй гэсэн
ойлголтонд хүрчээ. Хамт олон доторх зөрчил бол хэвийн, ердийн зүйл. Маргаанаас
урьдчилан сэргийлэх, түүнийг зөв голдрилд нь чиглүүлэх нь менежментийн гол
үүрэг юм
No comments:
Post a Comment