Маркетингийн маш олон аргууд байдаг. Яагаад би 6 SIGMA -ийн талаар нийтэлж байна вэ гэхээр энэ аргыг ашиглан дэлхийн маш олон томоохон хэмжээний компаниуд энэ аргыг ашиглан уналтаас гарч чадсанд оршиж байгаа юм. Эхлээд 6 сигма гэдэг үгийг хараад маркетингийн хольц буюу 4Р гэдэг шиг ямар нэгэн үгнүүдийн товчлол юм уу нэг тиймэрхүү юм байгаа байх гэж бодож байтал бодсоноос минь арай өөр зүйл байж.
Үнэн хэрэг дээрээ сигма нь вариац болон стандарт хазайлтыг илэрхийлдэг статистикийн нэгэн тэмдэглэгээ гэдгийг бид мэднэ. Тухайлбал нэгжид тохиох согогийг илэрхийлдэг. Харин 6 гэдэг нь ямар нэгэн процесст тохиолдох стандарт хазайлтын тоо юм. Тэгэхээр "6 сигма" гэдэг нь ерөнхий утгаараа бүтээгдэхүүн, үйлчилгээний процесс дэх согогийг багасгах, зардлыг бууруулах загвар юм. Энэхүү ухагдахуун нь асуудлыг шийдвэрлэх процессоос эхэлдэг. Тэрхүү асуудал нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүн,
үйлчилгээний процесс дахь үргүй зардал, хувьсамтгай байдал, согогийг арилгахад ерөнхийдөө чиглэж байдаг. Үүний тулд DMAIC ("duh-may-ic" гэж дуудагддаг) гэсэн 5 шатлалт аргыг ашигладаг байна. Энэ нь:
- Define буюу асуудлыг тодорхойлох
- Measure буюу асуудалтай холбоотой өгөгдлийг цуглуулах, процессийг хэмжих
- Analyze буюу гол хувьсагчдын хоорондын нөлөөллийг
тодорхойлох өгөгдлийг шинжлэх
- Improve буюу үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн үр дүнг бий
болгох асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр процессийг сайжруулах
- Control буюу дахин тухайн асуудал бий болох эсэхийг хянах.
Хэрвээ тийм асуудал гарлаа гэхэд үүнийг шийдвэрлэж чадах маш сайн
боловсруулсан хяналтын төлөвлөгөөтэй байх ёстой.
6 сигма хэмээх уг арга нь саяханы шинэ арга
биш юм байна. Бидний сайн мэдэх Америкийн "Motorola" корпорацийн дэд
ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Bill Smith гэгч эр аль 1986 онд уг аргыг
боловсруулсан байна. Motorola корпораци 6 сигмаг хэргэжүүлсэнээрээ зардлаа 13
тэр бум доллараар хэмнэж ажиллах хүчний бүтээмжээ 204%-иар өсгөж чадсан байна.
Уг аргыг ганц Motorola хэргэжүүлээд зогссонгүй бусад томоохон компаниуд,
тухайлбал IBM, DEC, Texas Instruments, GE, Allied Signal, Samsung, LG Groups,
Bank of America зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд хэргэжүүлж
гайхалтай үр дүнд хүрсэн байна.
Тэгэхээр Монголын компаниуд уг загварыг ашиглан үйл ажиллагаагаа сайжруулж хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон ашгаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.
Тэгэхээр Монголын компаниуд уг загварыг ашиглан үйл ажиллагаагаа сайжруулж хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон ашгаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.
ene 6 sigma argiin talaar delgerengui medeelel yaj awhu
ReplyDeletethank you for sharing
ReplyDelete