Thursday, September 27, 2012

PR гэж юу вэ?


PR буюу Паблик рилейшнз гэдгийг Сан Францискогийн ахмад мэргэжилтнүүдийн судалж тогтоосноор PR-ын 400 гаруй тодорхойлолт байдаг аж. Харин PR-ын мэргэжилтэн Сэм Блек 472 ойлголт байгааг нэрэлсэн.

Энэ бүх ойлголтыг нэгтгэвэл PR гэдэг бол “сэтгэл зүйд далдуур нөлөөлөх ухуулан сэнхрүүлэх урлаг төдийгүй нийгэм, улс төрийн аливаа асуудлын талаарх олон нийтийн санал бодол сонирхлыг өдөөж түүнийгээ хэсэг хугацаанд барьж , дараа нь өөртөө ашигтайгаар өөрчилдөг” арга технологи юм. Хамгийн нийтлэг нь “нийгмийн хандлага чиг баримжааллыг тогтоож бодлого боловсруулж, системтэй ажилсны дүнд харилцан хамааралд байгаа хүмүүсийн санал дэмжлэгийг олж авах үйл ажиллагааны хөтөлбөрийг PR“ гэж ойлгож болдог.
Манайд PR-ыг зарим нь реклам, шоу, маркетингийн идэвхжүүлэлт мэтээр ойлгодог. Гаднаас харахад идэвхжүүлэлттэй төстэй мэт боловч зорилго, зорилт, үүргээрээ ялгаатай. Идэвхжүүлэлт нь бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, борлуулалт, ашиг олох зорилготой бол PR нь олон нийттэй харилцан ойлголцох буюу эерег ойлголтыг төрүүлж, хамтарч ажиллах замаар тухайн байгууллагын өрсөлдөх чадвар, имидж, нэр хүндийг өсгөх зорилготой байдагт оршино.

Маркетинг PR 2-н ялгаа

PR хийх нь байгууллагын ашигтай имиджийг бүрдүүлж ингэснээр илүү их бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдахад тусалдаг. Маркетинг нь ашиг олохын тулд хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг үзүүлж байхад PR нь ашиг олоход үйлчлүүлэгчдийн оролцоогүйгээр бизнесийн нэр хүндийг бий болгоход оршидог. Гэхдээ PR, маркетинг хоёр нь хоёулаа байгууллагын гадаад үүрэг.

МОНГОЛ  УЛСАД  PR

Манай оронд PR нь харьцангуй шинэлэг ойлголт бөгөөд улс төрийн PR нь илүү хүчтэй байдаг. Гэтэл зах зээлийн харилцаанд ороод удсан эдийн засаг нь өндөр хөгжсөн орнуудад санхүүгийн, бизнесийн PR нь тэргүүлэх хэмжээнд байдаг. Манайд PR -ыг реклам шоу гэж ойлгодог. Гэвч энэ нь маш өргөн хүрээг хамардаг. Олон нийтийн санаа бодол, хандлагыг судлан үйл ажиллагаатай уялдуулж бодол сэтгэхүйд нь нөлөөлөхөд PR гол анхаарлаа чиглүүлэн ажилладаг. Цаашилбал хэсэг бүлэг хүмүүс болон байгууллагын харилцан ойлголцлын үндсэн дээр энх тайвнаар зэрэгцэн орших төгс нийгмийг цогцлон бүтээгсдэд туслах нь PRын үндсэн зорилго оршино.

Зөвхөн улс төрийн хүчин, урлаг, уран сайханд бус бизнес худалдааны байгууллага, банк санхүүгийн салбар, засгийн газрын агентлагууд, сайн дурын байгууллага, эмнэлэг, сургууль, шашны байгууллагуудад ч PR гол чиглүүлэгч нь болж өгдөг. 

 

PR гэдэг бол реклам ч биш, мэдээлэл ч биш юм. Монголд одоогоор PR-н чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг 7 байгууллага байгаа бөгөөд үүнд:

1. Монголын PR төв

2. Монголын PR-н ассоциаци

3. Public PR ХХК

4. PR агентлаг

5. Face and PR агентлаг

6. Аригу ХХК

7. Донж төв гэсэн байгууллагууд бий.

Эдгээр агентлагууд нь биеэ даасан PR-ийн төлөвлөгөөг байгууллагуудад гаргаж өгөх гэхээсээ илүү маркетингийн төлөвлөгөөнийх нь нэг хэсэг болгон оруулж байна. Дээрх мэргэжлийн байгууллагуудад бизнесийн байгууллагуудаас гадна банкууд PR –аа хийлгэхээр хандах болжээ.

No comments:

Post a Comment